Хөх Монголын цэнхэр судас
Цэнгэг Туул гол минь
Халх нутгийн хосгүй дагина
Хатан Туул эх минь
Тайван бодол шиг
Тунгалаг усаа
Та татах нь юуных вэ
Ар Монголын ариун голомт
Ачит Туул гол минь
Ундрах ус тань
Унтрах гал мэт юунаас ширгэнэ вэ
Эрхэм бүхнээ умартасан биднээ
Эх Та хилэгнээ юу
Эрт дээрээс урсаж ирсэн
Эрдэнийн Туул гол минь
Удам угсааг эхийн хүй мэт
Ураг холбох Та
Өвөг дээдсийн маань
Өвийг дамжуулсаар
Та минь бүү тасраарай