Гантай Говийн шаргал элсэн цөлд
Галтай нарнаас халхлах сүүдэргүй
Хүний хөл хүрээгүй газар
Хатаж хагарсан нэг мод нь бий
Хуурай мөчрөө дээшээ өргөсөөр
Хурмастаас тэр хур бороо гуйна уу
Холын алсаас хань ижлээ харсаар
Хэн нэгнийг заяахыг залбирна уу
Тэнгэрийн хаяанд үүл нь харагдав уу
Төөрүүлж хуурах зэрэглээ юм болов уу
Буурал шувуу дэвж ниссээр ирлээ
Бурхан тэнгэр явуулсан юм байж дээ
Ангаж цангасан тэр цагаан шувуу
Гандсан мөчир дээр нь суухаар
Амьдралд нь цор ганцын удаа
Гайхамшигтай цэцэг дэлгэрнэ
Ганцаар явах энэ хорвоод би
Гандсан тэр мод нь юм болбол
Цагаан шувуу нь
Чи минь байж таарна