Дэлхий газрын шорооноос хөндийрч
Тавтиргүй нэг хүн ганцаараа нисэж сурч ээ
Жигүүртнээс дээгүүр дүүлж байхыг нь хүмүүс
Зэвүүцэж доороос нь хардаг байж ээ
Зөвхөн шувууд л нисэх учиртай
Зүгээр л газраар чи явах тавилантай
Чацуу болох гэлээ гээд бурхан хилэгнэж
Чамайг бидний гараар гэсгээнэ гэж ээ
Үнэхээр ч тийм юм уу гээд үгэнд нь ороод
Үл үзэгдэх жигүүрээ тэр тушсан юм гэнэ лээ
Үзүүргүй их тэнгэрээ ширтсээр ганцаархнаа
Бүдчин явах нь мөдхөн үзэгдэх болжээ
Даан ч удалгүй тэсмээргүй бачимдаад
Доор үлдэх хүмүүст тэр нэгийг орилсоор
Дээр нисэх шувуудыг зорьж дэвсэн боловч
Тас харвуулаад газарт хөсөр унаж ээ
Зөвхөн шувууд л нисэх учиртай
Зүгээр газраар явсан бол хаанаас ингэх вэ гээд
Гэгээн дурсгалд нь зориулж цөмөөрөө
Гэрэлт хөшөө босгож амарсан юм гэнэ лээ