Өргөн замын хажууд хаяатай
Өргөө цагаан гэр байсан аж ээ
Өмч эд юугаан тоолж үзээгүй
Чинээлэг айл байсан юм гэнэ лээ
Алтан аягаар ундаагаа уудаг ч
Аз жаргал тэнд ирээгүй аж ээ
Үлшгүй тэнгэрээс заяа хайрлахыг
Үргэлж тэд залбирч байсанжээ
Улаан тэнгэрт үүлс шуранхайлж
Уулсын цаагуур нар жаргах үеэр
Үүднийх нь хажууд хаанаас ч юм бэ дээ
Үгээгүй нэг хүн ирсэнжээ
Тосож юм гуйсан алганд нь тэд нар
Тоостой чулуу атгуулж тоглож ээ
Тоосон шинжгүй өгснийг нь өвөрлөөд
Тэр хүн замаараа цааш явж ээ
Нууцхан инээж түүнийг шоглохдоо
Нэг л юмыг тэд нар мэдсэнгүй ээ
Борхон дээлтэй заяа нь хүрч ирээд
Босгонд нь юм гуйж л сууж дээ
Туршиж байж дээ