Цонхны цаанаас хүйтэн салхиараа
Харанхуй Шөнө бухимдана
Цогтой юу галны дэргэд хоёулаа
Хайрын илчинд дулаацан сууя
Гэгээ нь үгүй хар салхи гадаа шуурч
Атаат хүмүүс биднийг тойрон хорссон ч
Гэрэлтэй юу итгэлээрээ хоёулаа
Аминдаа л нэгнээ дулаацуулъя
Хүний муу тэнгэрийнхтэй адилаар
Хол одож мөргүй арилдаг сан бол
Эрээн бараантай амьдрал гэдэг гаслан
Энэрэлгүй байхаа болихсон болов уу
Зовлон жаргалаа хамт хуваагаад
Зүрхний илчээр дулаацъя
Бүхнээс гамнаад бие биендээ
Бяцхан ид шидийг бэлэглэе