Учралын тэр өдрөөс хойш
Үргэлж хамт байсан болохоор
Ганц өдөр хормыг би чамгүй төсөөлж чадахгүй нь
Он жилүүд өнгөрсөн ч чамдаа улам татагдсаар
Чиний тусламжгүйгээр би энэ амьдралд хөлөө олохгүй
Ганцаараа туулж чадахгүй
Цаг хугацаа ч салгахгүй
Ганцаардалд чамайг орхихгүй
Он жилүүд өнгөрсөн ч
Чи бид 2 хөгширсөн ч
Зөвхөн наддаа чи минь үүрд
Хөөрхөн хэвээр
Хайраас оргилох хүч
Бидэнд байдаг болохоор
Хамтдаа бүтээж дийлэхгүй
Зүйл энэ орчлонд үгүй
Одоо яг энэ цаг мөчид
Туулсан бүхнээ эргэн харахад
Чиний өгсөн хайргүйгээр
Мэдээж би төөрөх байсан
Энд хүрч чадахгүй байсан
Цаг хугацаа ч салгахгүй
Ганцаардалд чамайг орхихгүй
Он жилүүд өнгөрсөн ч
Чи бид 2 хөгширсөн ч
Зөвхөн наддаа чи минь үүрд
Хөөрхөн хэвээр
Од шиг гялалзах чи минь
Замыг минь үргэлж гийгүүлнэ
Өдөр шөнийн алинд нь ч гэрэлтүүлнэ
Тэнцвэрээ алдах бүрт минь чи
Хэзээ ч түшихээсээ буцаагүй
Хэзээ ч ганцаардуулж байгаагүй
Учралын тэр өдрөөс хойш
Үргэлж хамт байсан болохоор
Ганц өдөр хормыг би чамгүй төсөөлж чадахгүй нь
Цаг хугацаа ч салгахгүй
Ганцаардалд чамайг орхихгүй
Он жилүүд өнгөрсөн ч
Чи бид 2 хөгширсөн ч
Зөвхөн наддаа чи минь үүрд
Хөөрхөн хэвээр