Хүсэл байгаад хүлээлт үүсгэхгүй
Хүнлэг байгаад боломж олгохгүй
Хүслээ бодож лааг би үлээсэн ч
Хүндээр бодож би энд хүлээхгүй
Үүний дараа үнэнгээ би хүлээсэн
Үдийн цайгаа уулгүй хүлээсэн
Үдэш дуусна надад хангалтгүй
Үнэн байхад боломж олгохгүй
Сүүдэр тусна эмзэгдүү
Гэрэл бүүдгэрч уусах дүр
Гэнэт бишээ аажуухан
Гэтэл надаас алгуурхан
Холдох болно хоромхон
Ойртож ирсэн хэсэгхэн
Бодол санаа түрхэн зуур
Бусдын нүднээс далд гэх зүйл
Итгэл бодолд төрсөн байна
Эсвэл самуурч гүйцсэн байна
Ахиад өнцөг олохгүй юм бол хэн ч байгаад нэмэргүй юм байна
Тэсгэм хүйтэн болсон байна тэнцвэр алдан зогсож байна
Шөнийн тэнгэрт нисэх мэт эрх чөлөөг хайсан байна
Сэтгэл түймэр ассан байна
Бодол санаанд багтсан байна
Эргүүлж тойруулж харсан бол алдана гэдэг асуудал биш
Урд байгааг ардаа хийж урлаж босгоод хараад сууна
Урьтаж болно хар бараан хар дарам хамт өгсөнө
Асуудалдаа живсэн ч гэсэн
Аргаа бараад зугтсангүй
Алдаж онож үзсэндээ
Арьс нөмөрч суусангүй
Тэмцэж босоод унасангүй
Шүүмжилж суухад гацсангүй
Амьдрал намайг тэмц гэсэн
Алсыг хараад ял гэсэн
Хүсэл байгаад хүлээлт үүсгэхгүй
Хүнлэг байгаад боломж олгохгүй
Хүслээ бодож лааг би үлээсэн ч
Хүндээр бодож би энд хүлээхгүй
Үүний дараа үнэнгээ би үлдээсэн
Үдийн цайгаа уулгүй хүлээсэн
Үдэш дуусна надад хангалтгүй
Үнэн байхад боломж олгохгүй
Сүүдэр тусна эмзэгдүү
Гэрэл бүүдгэрч уусах дүр
Гэнэт бишээ аажуухан
Гэтэл надаас алгуурхан
Холдох болно хоромхон
Ойртож ирсэн хэсэгхэн
Бодол санаа түрхэн зуур
Бусдын нүднээс далд гэх зүйл
Сүүдэр тусна эмзэгдүү
Гэрэл бүүдгэрч уусах дүр
Гэнэт бишээ аажуухан
Гэтэл надаас алгуурхан
Холдох болно хоромхон
Ойртож ирсэн хэсэгхэн
Бодол санаа түрхэн зуур
Бусдын нүднээс далд гэх зүйл